ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#14/2023

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Урт хугацаанд цаасан мөнгөтэй хамаарч буй хамаарлын дагуу алтны үнэ өсөх ёстой. Өөр арга байхгүй. Ямар үнэ хүрэх нь инфляцын цар хүрээнээс шалтгаална, мөн бид инфляц үргэлжлэх болно гэдгийг мэднэ."
-Б.Билэгжаргал
Ти Ди Би Секьюритис ҮЦК
Харилцааны менежер

Онцлох шинжилгээ

Алт нь зах зээлийн хямрал, дайн, цар тахал, геополитик болон улс төрийн эрсдэл зэрэг эдийн засгийн тодорхойгүй цаг үед таны хөрөнгийн үнэ цэнийг хадгалах, хамгаалах мөн өсгөх хандлагатай байдаг хамгийн аюулгүйд тооцогдох хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. Мөн хөрөнгө оруулагчид алтыг инфляцын эрсдэлээс хамгаалах хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж үздэг.


Зурагт 1969 оны 12-р сараас эхлэн 2023 оны 3 сар хүртэлх сар бүрийн ам.доллароор хэмжигдэх 1 трой унц алтны ханшийг, ханшид голлох нөлөө үзүүлсэн чухал үйл явдлуудын хамт тусган харууллаа.


Эдгээр үйл явдлуудаас үүдэлтэй алтны ханш өндөр өсөлтүүдийг үзүүлж байсан бөгөөд 1970 онд 1 трой унц алт 37.38 ам.доллароор арилжаалагдаж байсан бол 1970-1980 оны хооронд үргэлжилсэн газрын тосны хоригоос үүдэлтэй хямралын улмаас 1980 онд 589.50 ам.долларт хүрсэн юм. Харин 2006 оны эцэст 589.50 ам.долларын түвшнийг эвдэн 635.70 ам.долларт хүрч хаагдсан бол АНУ-ын үл хөдлөх салбарын уналтаас үүссэн их хямралын улмаас жил бүр дараалан өсөлт үзүүлж 2012 онд 1664.00 ам.долларт хүрч хаагдсан байна. 2023 оны 3 сард болсон 2 том банкны төлбөрийн чадварын асуудлын улмаас банкны системийн хямрал болох уу? гэдэг асуулт хөрөнгө оруулагчдад гарч ирсэн ба үүнтэй холбоотойгоор алтны ханш өсөж 2000 ам.долларыг даваад байсан юм.

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 36,018.89 нэгжид хүрч, 1.92%-ийн бууралттай хаагдлаа. Банкны реформын хүрээнд "Хаан банк" ХХК нь IPO хийж 2023.04.13-04.19-ний хооронд нийт 183.4 тэрбум төгрөгийг зах зээл дээрээс татан төвлөрүүлэхээр болсон ба үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид бусад хувьцаагаа зарж буй нь хувьцааны зах зээл уналттай байхад нөлөөллөө.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байлаа. Эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх PMI үзүүлэлт 3-р сард бууралттай гарсан болон хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд сул байгаа нь хувьцааны зах зээл уналттай байхад гол нөлөөг үзүүллээ. Баасан гарагт Good Friday гэх баярын өдрийг тохиолдуулан АНУ-ын хөрөнгийн зах зээл ажиллаагүй. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Банкны салбарын хямралын айдас намжсанаар Европын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индексүүд эерэг өгөөжтэй байлаа. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байлаа. NIKKEI 225 индекс 1.9%, TOPIX индекс 1.9%-ийн тус тус бууралттай байлаа. Үүнд АНУ-ын эдийн засгийн өсөлт саарч буй мэдээллүүд болон Япон улсаас хагас дамжуулагчийн экспортдоо хязгаарлалт тавих шийдвэр гаргаад байгаа нь гол нөлөөг үзүүллээ. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын барилгын салбарын идэвхжил нэмэгдэж улмаар PMI үзүүлэлт өсөлттэй гарсан нь тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Shanghai Composite индекс 1.7%, CSI 300 индекс 1.8%-ийн тус тус 7 хоногт өсөлттэй байлаа. Чинмин баярыг тохиолдуулан БНХАУ-ын хөрөнгийн зах зээл Лхагва гарагт хаалттай байсан.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

Онцлох ишлэл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023.04.03-04.07-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 11,540 ширхэг үнэт цаасыг 1,153,470,500 төгрөгөөр арилжаалав.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: 4-сарын 9-д Казүо Уэда Японы төв банкны ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авсан ба үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдын дунд тус улсын Мөнгөний хэт зөөлөн бодлогод өөрчлөлт орж болзошгүй гэсэн таамаг үргэлжилсээр байна. Үүнтэй  холбоотойгоор Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 0.46%-д хүрч өслөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Онцлох ишлэл

АХБ: БНХАУ хилээ нээсэн нь Зүүн Азийн худалдаа, аялал жуулчлалд эерэг нөлөөтэй

 2023.04.07 

БНХАУ хилээ нээсэн нь Зүүн Азийн худалдаа, аялал жуулчлалын төлөвт эергээр нөлөөлж байгааг Азийн хөгжлийн банк мэдээллээ. Мөн Азийн бусад хөгжиж буй улсуудад дам нөлөөтэй байхаар байна.

Дэлгэрэнгүй

III сард инфляц улсын хэмжээнд 12.2 хувьтай гарлаа

 2023.04.06 

Инфляцын түвшин 2023 оны гуравдугаар сард улсын хэмжээнд 12.2 хувьтай гарлаа. Монголбанк энэ оны эхний хагаст инфляц нэг оронтой тоонд орно гэсэн хүлээлттэй байгаа ч үнийн өсөлтийн эрч ийнхүү хадгалагдлаа. Өөрөөр хэлбэл инфляц хоёрдугаар сард 12.2 хувьтай гарсан юм.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Онцлох ишлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЦАХИМ БОЛОН ТАНХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

 2023.04.07 

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагт цахим болон танхимаар зохион байгуулахаар товлосон.

Дэлгэрэнгүй

"ИНВЕСКОР БОНД 2.0"-ЫН 3-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

 2023.04.06 

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/124 тоот тушаалаар бүртгэгдсэн “Инвескор ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, нийт 50 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий 100,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 605 тоот тогтоолоор бүртгэж нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн. 

Дэлгэрэнгүй